Air S агааржуулагч

Агаарыг цэвэршүүлж, дулаан алдагдал багатайгаар агаар сэлгэлт хийх ухаалаг төхөөрөмж юм.

Утаанаас хамгаалах агааржуулалтын цогц төхөөрөмж

Улаанбаатар хотод агаарын бохирдол өвлийн цагт аюултай түвшинд хүрч өрөө тасалгааны агаарыг сэлгэх, агааржуулахад хүндрэлтэй болсон. Өрөөний агаар цэвэршүүлэгч нь жижиг ширхэгт тоосонцорыг шүүх сайн талтай боловч өрөөн дэхь нүүрстөрөгчийн хий хуримтлагдсан хэвээр байдаг.

Мөн уламжлалт агаар сэлгэлт нь барилгын дулааны алдагдал өндөр байдаг. Түүнчлэн, өдрийн цагаар агаарын чанар харьцангуй сайн, агаарын температур харьцангуй дулаан байдаг ч ажил, амьдралын хэмнэлээс болоод өдрийн цагаар гэр орондоо агаар сэлгэх боломж муу байдаг.

Эдгээр асуудлыг шийдэхээр бидний үйлдвэрлэж буй AIR S агаар сэлгэлтийн төхөөрөмж нь ухаалаг мэдрэгч болон цагийн горимын дагуу, хаягдал агаарын дулааныг дахин ашиглаж, гурван давхар (энгийн, идэвхижүүлсэн нүүрсэн, хепа) шүүлтүүрээр цэвэршүүлж барилгын дотор агаарын чанарыг эрс сайжруулдаг эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай эко бүтээгдхүүн юм.

Утаанаас хамгаалах агааржуулалтын цогц төхөөрөмж

Эрүүл мэндэд тустай

Монгол хүн өвлийн улиралд өрөө тасалгаанд дийлэнх цагаа өнгөрөөж байгаа бөгөөд агаарыг цэвэршүүлж сэлгэлснээр эрүүл мэндэд нэн тустай.

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй

Агаарыг сэлгэхдээ дулаан алдалтыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт, улмаар нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтой.

Air S гаднаас агаарыг цэвэршүүлж оруулна

Air S гаднаас агаарыг цэвэршүүлж оруулна

  • Энгийн шүүлтүүр нь тоос, ялаа, шумуулнаас хамгаална.
  • Хепа шүүлтүүр нь пм2,5 тоосонцорыг 99,99% шүүнэ.
  • Идэвхижүүлсэн нүүрсан шүүлтүүр нь агаар дахь нүүрс төрөгчийн хий болон бусад хортой хийг шүүнэ.

Эрчим хүчний хэмнэлттэй

Гаднаас агаар оруулахдаа гарч байгаа агаартай дулаан солилцож гадна агаарыг өвөлдөө халааж, зундаа хөргөдөг эрчим хүчний хэмнэлттэй дулаан солилцууртай.

Ухаалаг хянах системтэй

  • Өрөөний агаарын чанар ПМ2.5 болон C02-ыг хянах самбартай
  • Агаарын бохирдол бага үед өдрийн цагаар тогтмол ажиллаж байх горимоор тохируулж болно.
  • Орж байгаа гарч байгаа агаарын температурыг харах боломжтой.
Ухаалаг хянах системтэй

Хананд суурилагдсан байдал

 

Агааржуулалтын сэнсний хүчин чадал

Техникийн үзүүлэлт

Марк

AirS-135V1

Хэмжээ

750*350*150

Хүчдэл

200-240 В

Чадал

45Вт

Хүчин чадал

135м3/цаг

АҮК

~85%

PM2.5 мэдрэгч

СО2 мэдрэгч

Температур мэдрэгч